Харин Дундговь аймаг “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хүрээнд “Иргэдийн оролцоо” сэдэвт хоёр сарын аяныг өрнүүлсэн байна. Аяны хугацаан хийх ажлын 10 заалт бүхий төлөвлөгөө боловсруулж 15 сумдад хүргүүлж заагдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн аж. Цагдаагийн хэлтсийн эргүүлд гарч буй алба хаагч нартай хамтран олон нийтийн байцаагч хоёр, Ерөнхий боловсролын таван сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 22 ажилчдыг өдрийн эргүүлд 10-17 цаг, оройн эргүүлд 17-24 цагийн хооронд үүрэг гүйцэтгүүлэн ажиллаж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор МСҮТөв, ЕБ-ийн хоёр сургуулийн 150 сурагчдын дунд архины хор уршиг, хүн худалдаалах гэмт хэргийн талаар сургалт тус тус зохион байгуулсан байна. П.Наран
Ýõ ñóðâàëæ legalinfo.mn
















